Tuesday, May 3, 2011

Thor [2011]


Marvel Comics-ынхан өөрсдийн супер баатрын комик ном болох Thor-ыг дэлгэцнээ амилуулан 4-р сарын 21-нд Австралид нээлтээ хийсэн ба 5-р сарын 6-нд АНУ-д албан ёсны нээлтээ хийх юм. Marvel Comics-ын супер баатар Thor-ын vйл явдлаас сэдэвлэн бvтээгдсэн энэхvv супер баатар бvхий адал явдалт, эйкшн, драм жанрын киноны гол дvрийг Австралийн жvжигчин Chris Hemsworth, Израйль Америк гаралтай жvжигчин Natalie Portman нар бvтээжээ. Киног нэрт зохиолч, яруу найрагч William Shakespeare-ын хэд хэдэн жvжгийн зохиолын дэлгэцэнд зориулан хялбаршуулан зассан бvтээлvvдийг найруулж, дvр бvтээсэн гэдгээрээ алдартай Умард Ирландын жvжигчин, кино найруулагч Kenneth Branagh найруулсан байна. Paramount Pictures кино компаний бvтээл энэхvv кино нь 150 сая долларын тєсвєєр бvтсэн бєгєєд гайхалтай хvчирхэг боловч ихэмсэг бардам зантай дайчин Thor ихэрхvv зангийнхаа улмаас Asgard-ын зєгнєлийн хаант улсаас хєєгдєж, дэлхий хэмээх гариг дээр хvн тєрєлхтний дунд амьдрахаар илгээгдэх байгаа талаар, мєн тэрээр дэлхий дээр ирээд асар удалгvй хvн тєрєлхтний хамгийн шилдэг хамгаалагчдын нэг болж байгаа тухай єгvvлэх юм.
Танилцуулга:

Stumble
Delicious
Technorati
Twitter
Facebook

0 Comments:

Post a Comment

 

UB N!ght Copyright © 2010 LKart Theme is Designed by Lasantha, Free Blogger Templates