Tuesday, May 24, 2011

The Sims 3 - High End Loft Stuff


 
The Sims 3 - High End Loft Stuff

Зохиогч компани: The Sims studio
Үйлдвэрлэгч: Electronic Arts
Төрөл: Life simulation game / Бодит амьдрал
Худалдаанд гарсан өдөр: 2010-02-02
Алдарт The Sims 3 тоглоомын эхний stuff-pack буюу эд зүйлсийн багц худалдаанд гарлаа. Энэхүү багцыг суулгасанаар маш олон төрлийн эдлэл хэрэглэл, хувцас хунар, техник, байшингийн эд зүйлс нэмэгддэг билээ. Симийнхээ гэрийг маш тухлаг, чамин эд зүйлсээр энэ удаад дүүргэж болох нь. Тансаг гэрийн тавилганууд, цахилгаан хэрэглэлүүд, орчин үеийн хийц загвар.
Боломжууд:
- Тухлаг, үсрэнгүй технологитой, техникийн дэвшил бүхий зүйлсийг унтлагын өрөө, зочны өрөө, угаалгын өрөө, ажлын өрөөндөө тавьж болно.
- Симсийнхээ хувцасны шүүгээг шинэлэг зүүлт чимэг, тансаг хослолууд, гайхалтай чамин хувцасаар дүүргэ.
- Симсийнхээ гэрийг илүү зайтай, дизайнтай болгож, урлагийн эд зүйлс техник технологиор чим.
- Видео тоглоом, орчин үеийн нимгэн зурагт, стерео тоглуулагч өөр олон зүйлс нэмэгдсэн
- 10 дахь жилийн ойгоо угтаж The Sims ба The Sims 2 тоглоомд гардаг зарим зүйлсийг оруулсан. Үүнд: Зүрхэн хэлбэртэй чичирдэг ор, цахилгаан гитар, аквариум бий. 

Танилцуулга:

Stumble
Delicious
Technorati
Twitter
Facebook

0 Comments:

Post a Comment

 

UB N!ght Copyright © 2010 LKart Theme is Designed by Lasantha, Free Blogger Templates