Sunday, May 1, 2011

Shogun 2:Total War [PC]


Total War Shogun 2 [PC]
Зохиогч компани: The Creative Assembly
Үйлдвэрлэгч: Sega
Төрөл: Turn-based strategy, real-time tactics/ Бодит стратеги, тактикийн
Насны ангилал: +12
Албан ёсны сайт: энд дарна уу
Тоглоомын зураг: энд дарна уу
Худалдаанд гарсан өдөр: 2011-03-26
Хэмжээ: 3DVD / 13 GB
Алдарт Tota War цуврал тоглоомын шинэ анги энэ удаад Shogun 2 Total War нэртэйгээр худалдаанд гарлаа. Энэхүү ангид та дундад зууны үеийн Японы Шогуны үед тоглоно. 16-р зууны Японы федолын нийгмийн үед Япон улс тэр чигтээ хэдэн хэсэгт хуваагдан шогунуудын эцэс төгсгөлгүй мэт дайны хөлд нэрвэгдсэн үе байлаа. Та тэдгээр шогунуудын нэгийг сонгон аваад бусад шогунуудыг устган нэгдсэн Япон улсыг байгуулах зорилготой тоглоно. Өмнөх цувралд гардагтай адил хуурай газраар болон далайд флотоор байлдах боломжтой. Уг тоглоомыг илүү үнэмшилтэй болгохын тулд зохиогчид өмнөх Европын маягийн дайныг эвдэн алдарт Сүн Цзюгийн Дайны Урлаг бүтээлээс тулгуурлан ази маягийн байлдааны хэв маягийг хиймэл оюунд нь суулгаж өгсөн байна. Тоглолтын хэв маяг шатарчилсан стратеги болон тактикийн стратеги хосолсон тоглолттой. Даалгавар биелүүлэх горимд та бусдыгаа дийлэхийн тулд эдийн засгаар унагаах эсвэл цэргийн хүчээр эзлэх, технологи зэвсэгийн давуу байдлаа ашиглаж болно. Шогунууд болон генералууд нь өөр өөрсдийн гэсэн зан араншин, хэв маягтай. Амжилттай дайн тулаан хийсний дараа өгөх оноонуудаад шинэ зүйлс нээгдэнэ. Шогун бүр цэргийн давуу талуудтай. Нэг нь сайн харваач цэргүүдтэй бол нөгөөх нь далайн флотоороо илүү эсвэл бэхлэлт цайзуудаар хүчирхэг байх жишээтэй.
Танилцуулга:

Шүүмжлэгчдээс мэдээж маш сайн үнэлгээ буюу 9/10 оноог өгчээ.




Shogun 2 Total War тоглоомын шаардлагатай систем:

Хамгийн багадаа
ҮС: Windows XP SP3 эсвэл Windows Vista SP2, Windows 7
Процессор: Intel Dual Core 2.6Ghz эсвэл AMD Athlon 64 X2 2.4Ghz
Санах ой: 2GB
Хард дискний сул зай: 20GB сул зай
Видео карт: 512MB NVIDIA GeForce 7900GT, ATI Radeon HD2400
Дууны карт: DirectX 9.0c зохицдог дууны карт
Бусад: Keyboard, Mouse,
4xDVD-ROM Drive
Сүлжээгээр тоглох боломжгүй

Дундаж шаардах үзүүлэлт:
ҮС: Windows Vista (Service Pack 2) Windows 7
Процессор: Core 2 Duo 2.8Ghz
Санах ой: 4GB
Хард дискний сул зай: 20GB сул зай
Видео карт: 512MB NVIDIA GeForce GTX260 эсвэл Radeon 4870 түүнээс сайн картууд.
Pixel Shader 3.0 боломжтой.
Дууны карт: DirectX 9 compatible Surround Sound Card
Бусад: Keyboard, Mouse
4xDVD-ROM Drive



Stumble
Delicious
Technorati
Twitter
Facebook

0 Comments:

Post a Comment

 

UB N!ght Copyright © 2010 LKart Theme is Designed by Lasantha, Free Blogger Templates