Monday, April 18, 2011

Devil May Cry 4 [PC]


Capcom-ын бүтээл Devil May Cry 4
Тоглоомын түүх :2000 жилийн дараа Домогт Харанхуйн Дайчин Спарда - гийн хүн төрөлхтнийг мөхлөөс аварсаны ялалтыг хүндэтгэн сүмд хурсан хотын иргэд гайхам сайхан хоолойт бүсгүйн дуулхыг сонсон суух тэр мөчид ямарч хүнгүй гудамжаар баруун гараа боосон, хэдий залуухан ч гэлээ үс нь цав цагаан өнгөтэй, чийрэг байрын нэгэн залуу сүмийн зүг яаран гүйж байлаа. Яаран гүйх залуугийн замд учир битүүлэг, хөл, гарных нь оронд ирт хутга оролсон, олон тооны алиалагчид гарч ирэх нь тэр. Залуу тэднээс огт айлгүйгээр, шууд дайран, бүгдийг нь ядах юмгүй алж орхисон нь түүнийг бусдаас нэг л өөр гэдгийг илтгэнэ.
Уянгалаг сайхан хоолойгоор дуулах бүсгүй үзэгчлдээс хэн нэгнийг эрж, хайсан шинжтэй ойр, орчиноо тойруулан харж байлаа. Төд удалгүй дуу дуусч, хүмүүс бүсгүйд алга ташин баяр хүргэх үед бүсгүй хайж байсан хүнээ, сандал дээр амьсгаадан сууж байхыг олж харав. Бүсгүй тайзнаас буун залуугийн дэргэд суух гэтэл, сандал хайрцагтай бэлэг байв. Бүсгүйн царайд баяр, баясгалан тодрон залууруу хархад огт тоосон шинжгүй, чихэвчээр хөгжим сонсон сууна. Бэлгээ нээн үзээд баярлаж буй бүсгүйг харсан залуугийн нүүрэнд бяцхан инээд тодров.
Дууны дараа Шашны бүлгийн тэргүүн Санктус агуу Дайчин Спарда - гийн түүхийг ярьж эхэлхэд уйдсан залуу би явлаа гэхэд, бүсгүй Нэро одоо удахгүй дууслаа гэж хэлэх мөчид Дээврийн шил хагарч, улаан савхин хүрэм өмссөн Дантэ бууж ирэн Санктусыг алж орхив. Хүмүүс орлилдон сүмээс гарах гэж хаалга дайрч эхлэв. Хамгаалалтынхан Дантэ дайрсан хэдий ч яаж ч чадсангүй. Бүсгүйн зүүлт шахцалдаанд шидэгдэн унахад тэрээр зүүлтийн зүг гүйлээ. Бүсгүй зүүлтээ аван дээш хархад түүний урд нил цус болсон Дантэ зогсож байв. Сандарсан Нэро, Кирэй хэмээн орилж илдээ далайх Дантэн нүүрлүү хүчтэй үсрэн жийж холдуулав. Нэро, Кирэй - г ах Крэйдо - д нь өгөн аюулгүй газар нуугдхыг хэлж Нэро Дантэ - тай тулалдхаар бэлтгэлээ.
Дантэ - гийн илдийг баруун гараар хаасан Нэро - гийн боолт задарч, чөтгөрийн гар гараад ирэв, гэвч Дантэ үүнд төдийлөн анхаарал тавьсангүй. Харин Нэро энэ үед өөрийн хүчийг гарган Дантэ - г манартлана зотож дээш шидэж, өөрийнх нь илдээр цээжинд нь нэвт сүлбэж орхив. Бүх юм дууслаа гэж бодсон Нэро арагшаа эргэн явах үед араас нь Дээрдэж байна шүү гэх Дантэ - гийн дуу сонсогдов. Нэро эргэн хараад нүдэндээч итгэсэнгүй. Үхсэн гэж бодож байсан Дантэ яриад зогсохгүй, цээжинд нь зоогдсон илднээс мултарч байв. Нэро түүнээс чи хүн мөн үү ? гэж асуухад Дантэ ёжтой нь аргагүй чи бид 2 ижилхэн гэж хэлээд сүмээс гарч явав.
Энэ үеээс хойш Нэро - гийн толгойд өөрийгөө хэн гэдгээ бас сүмд тулалдсан алуурчныг хэн гэдгийг мэдхийг ихээр хүсч Дантэ - гийн араас явахаар шииднэ.
Үүний дараагаас л хамаг учир тайлагдах бөгөөд, Нэро өөрийгөө, болон Дантэ - г хэн болохыг мэдхийн сацуу, Дантэ яагаад шашны тэргүүн Санктусыг алах болсон шалтгаан, өөрийнх нь жинхэнэ дайсан Дантэ биш Санктус болохыг мэднэ.



Танилцуулга:


Minimum System Requirements
OS: Windows XP/Vista
Processor: Pentium 4 @ 3 GHz
Memory: 512 MB (1 GB for Vista)
Hard Drive: 8 GB Free
Video Memory: 256 MB (nVidia GeForce 6600 SM3 Required)
Sound Card: DirectX Compatible
DirectX: 9.0c
Keyboard & Mouse
DVD Rom Drive

Recommended System Requirements
OS: Windows XP/Vista
Processor: Intel Core 2 DUO
Memory: 1 GB (2 GB for Vista)
Hard Drive: 8 GB Free
Video Memory: 512 MB (nVidia GeForce 8600)
Sound Card: DirectX Compatible
DirectX: 9.0c or 10
Keyboard & Mouse
DVD Rom Drive

none

none

none

none

none

none

Stumble
Delicious
Technorati
Twitter
Facebook

1 Comment:

Mrhmm said...

ajilq bnshde pizda

Post a Comment

 

UB N!ght Copyright © 2010 LKart Theme is Designed by Lasantha, Free Blogger Templates