AUTODESK 3Ds MAX [2012]
Уран барилга, инженер, барилга байгууламж, vйлдвэрлэл, мэдээлэл, vзвэр vйлчилгээний чиглэлээр ашиглаж болох 2D болон 3D дизайны программ хангамжийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг, Америкийн олон vндэстний корпораци Autodesk-ын салбар Autodesk Media and Entertainment-аас хөгжvvлэн гаргадаг Autodesk 3ds Max программын хамгийн сvvлд гарсан шинэ хувилбарыг хэрэглэгчиддээ хvргэж байна.Видео тоглоом хөгжvvлэгчид, телевиз, зар сурталчилгааны студиуд, уран барилгын дvрслэлийн студиудад өргөн хэрэглэгддэг энэ программыг киноны эффект болон киноны урьдчилан дvрслэл зэрэгт ч мөн хэрэглэдэг. Autodesk 3ds Max 2012-т нэмэгдэж орсон шинэчлэлтvvдээс дурдвал харах цонхон дахь харагдах байдлын чанар, гvйцэтгэл илvv сайжирсан, харагдах байдлын 80 шинэ хувилбар, харах цонхон дээр хатуу биетийн загварчлалыг шууд бvтээх NVIDIA® PhysX® хэрэгсэл ашиглах, рендерийн тохируулгын тал дээр санаа зовох шаардлагагvйгээр фото-реалист vр дvнгээр урьдчилан таамаглаж болох болсон, сийлэх, баримлаар хийх болон зурах техникvvд илvv сайжирсан, харах цонхонд зассан зургийг рендерлэх шинэ боломжтой болсон гэхчилэн болон бусад олон шинэ онцлогуудтай болжээ.
0 Comments:
Post a Comment