Thursday, March 17, 2011

FEAR 2 [Project Origin]


Анхны анги болох F.E.A.R буюу First Encounter Assault Recon гарснаас хойш 3 жилийн нүүр үзэж буй энэхүү тоглоом гарсан дариудаа нилээдгүй шуугиан тарьсан тоглоомуудын нэг. 3 жилийн хугацаанд 3 цуврал гаргасан энэхүү тоглоомны сүүлийн анги болох Project Origin-г танилцуулж байна. Энэ анги нь Monolith production Warner Bros-той хамтран хийснээрээ илүү сонирхол татам болсон болов уу... Тоглоомын хувьд бусад ангиудаа бодвол мэдээж график зураглал, орчин, тоглолт гээд л бүх зүйл сайжирсан нь ойлгомжтой. Fear-г хүмүүс улаан дайшинзтай жихүүдэс хүрмээр царайтай охиноор нь илүү сайн мэдэх биз ээ. Энэхүү цуврал дээр ч гэсэн тэрхүү аймшигт улаан дайшинзтай охины эсрэг 2 хүчин тэмцэх болно. Маш хүчтэй физик чадваруудтай түүнийгээ ашиглан дэлхийг сөнөөх зорилготой АЛМА охины эсрэг та болон танай хүчнийхэн тэмцэх болно. Та багийнхаа PoinT man буюу ганц онцгой чадвартай хүн нь юм. Энэхүү онцгой чадвараа эхний даалгавраа биелүүлэх явцдаа цөмын бөмбөгөнд өртсөнөөр олж авдаг. Ямар онцгой чадвар вэ гэвэл: Цаг хугацааг удаашруулан харах, Сумнаас бултах, Агаар дээр тэсрэх бөмбөг буюу Гранад-г буудаж тэслэх чадвартай юм. Үүгээр ч зогсохгүй та дэлбэрэлтэнд өртсөнөөр АЛМА охинтой холбоо тогтоох чадварыг бий болгодог.
Тоглолт: Та бусад FPS буюу First person shooter тоглоомуудтай адилхан олон төрлийн буунаас сонгон байлдах боломжтой. Байлдах явцдаа гранат болон хийн газ ашиглан тулалдах боломжтой. Тэр ч бүү хэл байлдаж байхдаа өөртөө ойр байгаа зүйлийг татан унагааж халхавч хийн байлдах нь тоглоомын үнэхээр чимэж өгсөн гэж хэлж болно. Бас нэгэн хэлэхгүй бол болохгүй зүйлүүдийн нэг бол та Робот-н дотор суун байлдах боломжтой болсон нь тоглоомын бас нэгэн давуу тал юм. График дүрслэлийн хувьд гэвэл ярих юмгүй сайн болсон бөгөөд дууны янзан бүрийн эвгүй эффектүүд таны дотрын эвгүй болгох нь дамжиггүй. Мэдээж аймшгийн тоглоом учир маш олон аймшгийн гэнэт гэнэт өрнөх үйл явдлуудтай. Хэрвээ цочмоор л байгаа бол чихэвчээ зүйгээд гэрлээ унтраагаад тогловол тоглоомын жинхэнэ мөн чанар нь мэдэгдэх болноо.
Орчин: Тоглолтын орчин маш олон газар өрнөх болно. Эмнэлэг, сургууль, албан байгууллага гэх мэт маш олон газар та байлдах болно. Үүний хажуугаар маш аймжигтай орчинд ч та гэнэт айлчлан очиж аймшигтэй нүүр тулах болно. Энэ мэт маш олон гайхалтай хэсгүүдийг мэдрэхийг хүсвэл та тоглоомоо худалдаж аваад тоглох л үлдлээ дээ.
Тоглоомын шаардлага: Дунд зэргийн компьютэр дээр medium үзүүлэлтээр чамлалтгүй уншина.
Албан ёсны үзүүлэлт
Windows XP SP2/Vista SP1, Pentium 4 2.8 GHz or equivalent,
1024  MB RAM,
12 GB hard disk space,
DirectX 9.0-compliant sound card,
256 MB GeForce 6800 or Radeon X700 or equivalent with hardware T&L and PS, DirectX 9.0c April edition, Internet activation required (via STEAM subscription).

Screenshotz:

Stumble
Delicious
Technorati
Twitter
Facebook

0 Comments:

Post a Comment

 

UB N!ght Copyright © 2010 LKart Theme is Designed by Lasantha, Free Blogger Templates