Та бидний Nokia гар утсан дээр тоголдог байсан Impact нэртэй тоглоомын орчин үеийн хувилбарыг бид та бүхэнд санал болгож байна. Энэ онд гарсан Whos That Flying нэртэй энэхүү тоглоом нь таныг огтхон ч уйдаахгүй гэдэгт би 100% итгэлтэй байна. Тоглоход ямар ч хэцүү зүйл байхгүй, энгийн удирдлагатай, маш сайн зураглалтай, мөн үнэхээр зугаатай! Тоглоомонд та хотыг муу санаатай адгууснуудаас хамгалаах үүргийг гүйцэтгэнэ. Зүсдэг нүд, лазеран гараараа тэдэнтэй байлдаж өөрийн эх дэлхийг хамгаалах ёстой юм. Тоглолтын хувьд яг л бидний тоголдог байсан Impact тоглоомтой адил 2D зураглалтай бөгөөд камер өөрөө шилжиж тоглогдох тоглоом юм. Олон сонирхолтой үе, 5 босс, 11 төрлийн дайснуудаас бүтэх энэхүү тоглоом нь ердөө л 400mb. Үзүүлэлт ч мөн их шаардахгүй учир та санаа зоволтгүй татаж аваад тоглоод үзээрэй.
0 Comments:
Post a Comment