Thursday, February 10, 2011

Magicka [2011] [Game]



Он: 2011
Жанр: Arcade / 3D / Isometric
Хөгжүүлэгч: Arrowhead Game Studios
Үйлдвэрлэгч: Paradox Interactive
Платформа: PC
Хэмжээ: 975 MB
 
Дэлхий даяаар шуугиан тарьж олны танил болоод байгаа нэгэн бяцхан тоглоомыг Gamer -үүддээ танилцуулъя. Тоглоомыг Шведээс гаралтай Arrowhead Game Studios гэх бараг хэний ч мэдэхгүй студи бүтээсэн юм. Яагаад шуугиан тарих болсон бэ гэвэл, тоглоом маань дөнгөж гарангуутаа ердөө 24 хөн цагийн дотор steam -р 30 000 хувь борлогдсон явдал юм. Энэ нь Steam -н шинэ рекорд болж чаджээ. Тоглоомонд IGN, Gamespot гэх мэт газрууд бүгд 7-с доошгүй оноо өгч байгаа нь түүний амжилтыг илтгэнэ.
Түүнээс гадна тоглоомыг нэрд гаргах болсон бас нэг шалтгаан нь Update Patch дөнгөж 1 сарын 25 нд буюу 7 хоногийн дотор нийт 8 Patch буюу засварын нэмэлт гараад байгаа юм. Өдөр бүр тоглоомыг засдаг гэсэн үг. Магадгүй маркетенгийн бодлого байж болох ч арай ч ийм бодлого баримтлаагүй байх.
Тэгвэл энэ тоглоомыг юу тийм онцгой болгоно вэ? Гэдэг асуулт бидний өмнө гарч ирж байна. Тоглоом эхлэхэд л та бүх ид шидийг хэрэглэж чаддаг байх бөгөөд Level буюу түвшин ахина гэсэн ойлголт байхгүй. RPG тоглоомонд түвшин ахих гэсэн зүйл байхгүй байна гэхэд итгэмээргүй. Гэсэн хэдий ч Гэймерүүд тоглоомонд дурлацгаасаарбайна. Үүний учир нь тэдний бодож олсон шинэ илбийн систем юм.
Танд гал ус мөс газар гэх мэт 8 төрлийн ид шид болон тэдгээрийг зүгээр энгийнээр, хүрээг хамарч, сэлмэндээ оруулж, өөртөө гэх мэтээр хэрэглэж болно. Хамгийн сонирхолтой нь тэдгээр илбийдүүг хооронд хольж төрөл бүрийн шид хийнэ. Галыг устай хольбол уур дээр нь дахиж ус нэмээд бороо, эсвэл усыг цастай холиод хурц үзүүртэй мөс гэх мэт маш олон төрлөөр илбүүдийг хольж сонирхолтой шинэ илбэ хийж тэднийгээ өөртөө дайсандаа найздаа хэрэглэж болно. Үнэхээр гайхалтай санаа байгаа биз. Манай Gamez -н гэймерүүдэд таалагдана гэж итгэлтэй байна
Түүнчлэн тоглоом нь Co op төрөлтэй бөгөөд 4 хүртэл хүн хамтран тоглож болох юм. 4 хүн цуг тоглоход тоглоом бүр илүү хөгжилтэй болно гэдгийг бүтээгчид нь төдийгүй Гэймерүүд амлаж байна.
Хамгийн эцэст нь сонин болгож хэлэхэд уг тоглоомыг анх энгийн нэгэн оюутан зохиосон бөгөөд 2008 онд Шведийн оны тоглоомоор шалгарч шагнал хүртэж байна. 3 жилийн дараа дахин засварлаж дэлхий нийтэд худалдаанд гаргасан нь ийнхүү амжилтанд хүрчээ
System requirements:
Operating system: Windows XP/Vista/7
> Processor: Pentium Core 2 Duo 2.0 GHz
Memory: 1 GB
Video card: GeForce 7800
Sound device: compatible with DirectX ® 9.0c
> Hard disk: 1.5 Gb

Magicka (2011/ENG/Full/Repack)Magicka (2011/ENG/Full/Repack)Magicka (2011/ENG/Full/Repack)

Stumble
Delicious
Technorati
Twitter
Facebook

0 Comments:

Post a Comment

 

UB N!ght Copyright © 2010 LKart Theme is Designed by Lasantha, Free Blogger Templates