Saturday, January 8, 2011

Darkest of Days [Game]



Та цаг хугаагаар аялах боломжтой гэдэгт итгэдэг үү? Хэрвээ болдогсон бол цаг хугацааг буцааж байгаад түүхийг одоо байгаагаасаа арай дээр болгох юмсан гэж бодож байв уу? Тэгвэл миний танилцуулах Darkest of Days тоглоомонд анхаарлаа хандуулна уу. Уг нэгдүгээр биеийн shooter тоглоом нь бусад тоглоомоос ялгагдах гол онцлог нь гэвэл та түүхэн цаг тооллын урагш болон хойш аялан тоглох боломжтойгоороо шинэлэг болжээ. Жишээ нь : Antietam -н дайн, цуст иргэний дайн, дэлхийн нэг, хоёрдугаар дайнд оролцож түүхийг өөрчлөх болно. Тоглоомын эхэнд та Alexander Morris -н дүрд тоглох бөгөөд Little Bighorn -ы дайны үеэр үхлийн ирмэгт  ирэхэд, цаг хугацааны агент таныг авран ирээдүйд авчирч, цаг хугацаагаар аялах боломжтой болсон гэдгийг хэлнэ. Ингээд таны түүхийг өөрчлөх ажил эхлэх ба түүхийг өөрчлөхөд тун амаргүй байх болно. Дэлхийн энх тайван байдал танаас хамаарч, та өөрийн гараар түүхийг бүтээнэ. 

Stumble
Delicious
Technorati
Twitter
Facebook

0 Comments:

Post a Comment

 

UB N!ght Copyright © 2010 LKart Theme is Designed by Lasantha, Free Blogger Templates