
Сүүлийн үед хүүхэд залуус маань мэдээллийн технологийн чиглэлийг түлхүү сонирхож, тэр дундаа интернэт ихээр ашиглаж, веб сайт болон блогийг хийдэг болчихсон байна. Тэгвэл анхлан веб сайт хийх гэж байгаа хүмүүст хамгийн тохирох CMS нь Joomla юм. Учир нь нээлттэй эх кодтой, дээрээс нь сурахад маш энгийн бөгөөд Монгол хэл дээр бүх зааврууд байдаг, удирдахад төвөггүй гээд л маш олон давуу талтай. Хэдийгээр хэдэн жилийн өмнө Joomla нь маш их цоорхойтой учир 'хак'-дуулахад маш хялбар гэж муулагддаг байсан ч тэрхүү цоорхойнуудаа засаж шинэ хувилбарууд маш чанартай болсоор байгаа билээ. Тиймээс Joomla сайт хийдэг, хийхийг хүсэж байгаа та бүхэнд зориулан 500 ширхэг загвар/template/-ыг хүргэж байна. Зүгээр ч нэг загварууд биш шүү, тунчиг нарийн хийцтэй, гоёмсог загварууд байгаа гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.
0 Comments:
Post a Comment