System Restore – Систем сэргээгч .Microsoft-ийн Windows Me, Windows XP, Windows Vista, Windows 7 үйлдлийн системийн бүрэлдхүүн хэрэгсэл бөгөөд систем эвдэрсэн, алдаа гарсан үед, зүгээр ажиллаж байсан өмнөх үер, файлууд, түлхүүр, бүртгэл, суулгасан програм гэх мэт зүйлсрүү буцаадаг. System Restore нь үйлдлийн системийг дахин суулгалгүй, файл програмуудыг алдагдуулалгүйгээр системийн үйл ажиллагааг дахин идэвхжүүлэх үүрэгтэй юм.
Системд өөрчлөт хийгдэхэд system restore нь идэвхитэй байгаа файлын систем мөн бүртгэлүүдийг хадгалж авдаг.Энэхүү процесс бүртгэлийг та өөрөө хийж болно. System Restore-ийг хэрэглэхэд My documents доторх зураг, дуу бусад файлууд болон емайл тохируулга, хувийн мэдээллүүд тэр ч бүү хэл дуртай веб сайтуудын жагсаалтанд тань өөрчлөлт ордоггүй.
Дискэн дэхь System Restore-ийн багтаамж
System Restore-ийг хэрэглэхэд таньд хатуу дискэнд сэргээгдэх файлуудыг хамгийн багадаа 200MB сул зайн багтаамж байх шаардлагатай. Гэхдээ өөрийн хардны хэмжээгээр хувиар авдаг.Хамгийн өндөр хэмжээ нь системтэй дискний 12% байдаг.
Хэрхэн System Restore-ийн багтаамжийг нэмэгдүүлэх вэ? Үүний тулд:
1. Му computer баруун click Properties дараад System Properties цонхноос System Restore tab-ийг сонго.
Start-Control Panel-System -ийг сонго.
2. Харахыг хүссэн драйвераа сонгон Settings-г дарна.
3. Settings-ийн хэсэг дээр ихэсгүүр бүхий хайрцаг гарч ирнэ. Түүн дээрх хэмжээг ихэсгэж ОК товчийг хоёр дарна.
Ингэж хийснээрээ та System Restore-ийн багтаамжийг ихэсгэж байгаа бөгөөд 12%-иас дээш тавих боломжгүй байдаг. Хэрэв илүү багтаамжтай байлгахыг хүсвэл Disk Clean Up хийнэ. Ингэхдээ:
Start товчноос All Programs-ийг сонгож System Tools цэснээс Disk Cleanup гэж дарснаар багтаамжийг өргөсгөж болно.
System Restore-ийг ашиглахаасаа өмнө:
System Restore нь зөвхөн энгийн, алдааг засах үйлдлүүдийн дараа хэрэглэгддэг ба олон файлуудыг болон бүртгэлийг өөрчилж магадгүй. Файлуудыг өөрчилж хувирган хадгалах нь ч байдаг. Тэгэхээр компьютерт ямарваа нэг асуудал гарахад энгийн арга техникийг хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Жишээ нь компьютераа дахин унтрааж асаах нь асуудлуудыг шийдчихсэн байдаг нь гайхалтай. Мөн компьютер хэвийн бус асаж байгаа бол асах явцад нь F8 товчийг даран Last Known Good Configuration гэсэн тодруулсан хэсгийг сумаа ашиглан дарж enter-ийг товшиход ямарваа нэг саатал арилсан байдаг.
1. Add or Remove Programs-ийг ашиглах нь: Дөнгөж суугагдсан програмын хэрэглээнд асуудал байгаа бол мөн Program Compatibility Wizard-ийг ашигласан ч үр дүнгүй байгаа бол Add or Remove Programs-ийг ашиглан асуудлыг шийдвэрлэх нь хамгийн тохиромжтой. Үүний тулд:
• Start товчноос Control Panel-ийг сонгон дараа нь Add or Remove Programs
• Арилгахыг хүссэн програмаа сонгож Change/Remove-ийг дар.
System Restore-ийг хэрэглэх
Дээрх техникүүдийг ашиглаад үр дүнгүй, та System Restore-ийг ашиглахаар шийдсэн бол удирдлагын хэсэгт бүртгэгдсэн байх шаардлагатай ба таны програм анхны хэлбэртээ шилжин орох болно. Үүний тулд доорх алхмуудыг хийгээрэй.
1. Start товчноос All Programs-ийг сонгож Accessories дараа нь System Tools сонгосны дарааc System Restore-ийг дар.
2. Гарч ирэх дэлгэцэн дээрх Restore my computer to an earlier time сонгон дарж Next буюу дараагийн товчийг дар.
3. Select a Restore Point гэсэн хуудсан дээр доор үзүүлсэн хүснэгтээс өөрийн сэргээх датаг сонгон Next товчийг дарна.
5. Ингээд дараагийн гэсэн товчийг дарна. Эсвэл back хийж өөр сэргээгдэх датаг сонгож бас болно
6. Үүний дараа компьютер тань автоматаар унтрах ба эргэж асахдаа Restoration Complete гэсэн хуудас гарч ирнэ OK товчийг дарах хэрэгтэй.
Систем тогтвортой байдалд эргэн орсны дараа дахин сэргээлтийн цэгүүдийг бий болгож болохоос гадна сэргээлтийг буцааж ч бас болдог. Ингэхдээ System Restore-ийг нээж тохиромжтой сонголтуудыг хийнэ. Сэргээлт хийсний дараа шинээр үүрэг нэмэгдсэн нь Undo my last restoration буюу сүүлийн сэргээлтийг буцаах байх болно. Сэргээлтийг хийсний дараа суугдсан програмуудыг Sysem Restore дахь дэлгэцэн дээр дахин суулгах ёстойг анхааруулъя.
Хэрэв Sysem Restore нь энгийн хэлбэр буюу Normal Mode дээр ажиллахгүй бол Safe Mode буюу аюулгүйн хэлбэр дээр ажиллах боломжтой. Аюулгүйн хэлбэрийг сонгохдоо компьютер дахин унтарч асч байхад нь F8-ийг дарж аюулгүйн хэлбэрийг сонгосноор идэвхижих болно.Компьютер тань асахад Sysem Restore нь аюулгүй болон хэвийн хэлбэр дээрх аль нэгэн дээр нь хийгдэх боломжтой ч асаж унтрах системд алийг нь ч сонгоогүй бол Sysem Restore нь ажиллахгүйг анхааруулъя.
Сэргээлтийн цэгүүдийг бий болгох:
Програмын хэрэглээг татаж авахаасаа өмнө сэргээлтийн цэгийг бий болгох нь сайхан санаа байх болно. Жишээ нь та хөдөлгөөнт зургийг суулгаж авахдаа интернэтээс татах эсвэл софтверийг худалдаж авахдаа сэргээлтийн цэгийг үүсгэх нь их чухал.
Үүнийг хийхийн тулд:
1. Start товчноос All Programs-ийг сонгож Accessories дарж System Tools-ээс System Restore сонго.
2. Гарч ирэх цонхноос Create a restore point-ийг сонго.
3. Create a Restore Point хуудас гарч ирэхэд доор үзүүлсэн хүснэгтэн дээр бүтээх сэргээлтийн цэгийн нэрийг бичиж Create товчийг дар.
Интернэтээс аливаа файл програмыг татахаасаа өмнө ийн сэргээлтийн цэгийг бүтээж байхыг зөвлөж байна.
Scheduled Tasks хэрэглэх:
Сэргээлтийн цэгийг бүтээхдээ та Scheduled Tasks-ийг ашиглан тодорхой хугацаатай үүргийг бий болгож болно. Жишээ нь өдөр бүрийн 6 цагаас restore point ажилладаг байхаар тохируулах нь орой ажил тарах цагтай зэрэгцэх учир таньд ашигтай байх болно.
Үүнийг хийхийн тулд удирдлагын хэсэгт нэвтэрч доорх алхмуудыг хийнэ.
1. Start товчноос Control Panel-сонгож Scheduled Tasks сонгож Add Scheduled Task- ийг хоёр дарна.
2. Scheduled Task Wizard хуудсаас Next товчийг дарна.
3. System Restore-ийн тодорхой хугацааг үүн дээр тохируулна.
4. Удирдлагын хэсэг дээр хэрэглэгчийн нэр нууц үгээ бичиж дуусгах буюу finish товчийг дарна.
Ингээд компьютер асах бүрд Scheduled Tasks ажиллаж эхлэх юм.
System Restore-ийн асуудлыг засварлах
Зарим тохиолдолд System Restore зөв ажиллахгүй бол хэрхэн шийдэх талаар доор бичлээ.
- Таны хатуу дискийн сул зай 200МВ-иас бага байх тохиолдолд ажиллахгүй байж болно. Энэ тохиолдолд хэрэггүй файл, зургуудаа устгаж хатуу дискээ чөлөөл.
- Дахин унтрааж асаасны дараа сэргээлт амжилтгүй болвол сэргээлтийн цэгийг хуучныхаас сонгон дахин оролдож үзээрэй.
- Удирдлагын нөхцөлөс шалтгаалан сэргээлт амжилтгүй болвол бүртгэлээс гарч дахин бүртгэлээ хийгээрэй.
0 Comments:
Post a Comment