Wednesday, December 22, 2010

Proxy сервер гэж юу вэ?


Proxy сервер гэдэг бол сүлжээнд холбогдож байгаа хэрэглэгч болон интернэт сүлжээний дунд байрладаг завсрын серверийг хэлдэг.

Үндсэн зорилго нь нууцлалыг сайжруулах, сүлжээний ажиллагааг сайжруулах, сүлжээг удирдах болон хянах ажиллагааг зохион байгуулах явдал байдаг. Бас cache буюу өгөгдлийг нөөцлөх явдалд Proxy сервер тавих шаардлагатай.

Proxy серверийн ажиллагааг товч дурдвал:

Вэб хуудас үзэх гэх мэтийн захиалгыг хүлээж авна. Хэрвээ админ элдэв шүүлтүүр хамгаалалт тавьсан бол тэр дагуу шүүж үзнэ. Бас cache ажиллаж байгаа бол шууд өөр дээрээ нөөцөлсөн байгаа эсэхийг шалгана. Хэрвээ нөөцөлсөн байх аваас интернэтээс дуудахгүйгээр уг нөөцөлсөн хуудсаа шууд харуулдаг учир хурд нэмэгддэг. Байнга дуудагддаг Yahoo-ийн нүүр хуудас мэтийн вэбүүдийг нөөцөлснөөр асар их хурд, урсгалыг хэмнэдэг. Иймээс интернэт кафе мэтийн газрууд сайн тохиргоо хийсэн Proxy серверийг заавал суулгах шаардлагатай.

Хэрвээ cache хийгдээгүй бол интернэтээс уг хуудсыг дуудаж харуулна. Үндсэндээ хэрэглэгч хүнд Proxy сервер нь ямар ч хүртээлгүй, бас харагдах мэдэгдэх боломжгүй зүйл юм.
Proxy серверийн эхний зорилго бол cache хийж урсгалыг гамнах явдал байдаг бол хоёр дахь нь сүлжээгээ удирдах хянах боломжийг админд олгодог юм.

Stumble
Delicious
Technorati
Twitter
Facebook

0 Comments:

Post a Comment

 

UB N!ght Copyright © 2010 LKart Theme is Designed by Lasantha, Free Blogger Templates