PCI Express 3.0-ийн үндсэн суурь спецификац ирэх 11 сард бүрэн болсноор 2011 онд зах зээл дээр илүү шуурхай холболттой бүтээгдэхүүн гарах үүд нээж өгөх болно.
Уг технологийг боловсруулж хөгжүүлэгч PCI SIG (Special Interest Group) өнгөрөгч 8 сарын дундуур PCI Express 3.0 холболтын 0.9 версийн спецификацийг баталсан бөгөөд эцсийн баримт бичиглэл нь 11 сард нийтлэгдэнэ.
PCI-Express-ийн шинэ верс бүхий бүтээгдэхүүн ихэвчлэн уг спецификацийн эцсийн хувилбар бэлэн болсноос хойш жил орчмын дараа гарч эхэлдэг боловч өргөн зурвасын холболттой бүтээгдэхүүн гаргахаар яарч буй компаниуд энэ удаад илүү шуурхай нэвтрүүлнэ гэсэн тооцоотой байна.
Ирэх оны эхний хагаст Mellanox Technologies компани 40 Гбит/с-ийн хурдтай дамжуулах чадвартай PCI Express 3.0 интерфэйстэй сүлжээний төхөөрөмж гаргахаар зэхэж байна. Учир нь одоогийн сүлжээний адаптеруудад өргөн ашиглаж буй хоёрдагч үеийн PCI Express түгээгүүр нь Mellanox-ийн картны хурдыг 26 Гбит/с-д хязгаарлаж байгаа юм. Мөн Intel компаний сервер зориулалтаар гаргах Sandy Bridge процессор PCIe 3.0 дэмжлэгтэй байх болно гэсэн таамагтай байна. Сервер зориулалттай Sandy Bridge-үүд 2011 оны эцсээр гарах ёстой. Харин ирэх оны 4 сараас өмнө гарч эхлэх ердийн Sandy Bridge процессорууд одоогийн PCIe 2.0-той байх юм.
PCIe 3.0 интерконнектыг дөрвөн порттой 10 Гбит/с-ийн Ethernet чипэнд, яваандаа шинэ үеийн 40 Гбит/с-ийн Ethernet чипэнд ашиглахаас гадна дээд ангилалын график карт, SSD-нд мөн нэвтрүүлэх болно.
0 Comments:
Post a Comment