Friday, December 24, 2010

Интелийн шинэ chipset тун удахгүй


Intel компани дэсктоп компьютерт зориулагдсан Cougar Point код нэртэй 6-т цувралын чипсетийг ирэх оны эхний улиралд гаргах төлөвлөгөөтэй байна. Зургаат цувралд Q67, Q65, B65, H67, P67 гэсэн таван загвар багтаж байна. 32 нм-ийн технологийн процессоор үйлдвэрлэгдэх эдгээр чипсет нь Sandy Bridge код нэртэй шинэ бүлийн процессорууд дэмжих бөгөөд одоогийн Lynnfield/Clarkdale, Ibex Peak процессор, чипсетийн хослолыг орлох юм.

Эдүгээ хэрэглэгчийн зах зээлд ноёлж байгаа Р55, Н67 чипсетийн оронд premium болон mainstream ангилалд H67, P67 чипсет шинээр байраа эзэлнэ. Учир нь Lynnfield, Clarkdale-үүд буюу Core i3, Core i5 (болон i7-8xx) процессор нь LGA1156 сокеттой бол шинэ Sandy Bridge процессор LGA1155 гэсэн шинэ сокет ашиглана.

H67 чипсет ердөө х16 PCI Express график горим дэмжих бол P67 чипсет x16 2x8 горим дэмжинэ. Уг хоёр загвар 14 ширхэг USB 2.0 port дэмжих чадвартай ч шинэ үеийн USB 3.0 дэмжлэг аанай байхгүйн зэрэгцээ PCI дэмжлэг ч хасагджээ. Гэхдээ дээрх хоёр чипсетэд 6 ширхэг SATA 2.0 портоос гадна 6 Гбс-ийн хурдаар өгөгдөл дамжуулах чадвартай хоёр ширхэг SATA 3.0 порттой байх болно.

Бизнес платформд Q67, Q65, B65 чипсетүүд шинээр орж ирнэ. Энэ оны 2-р улирлаас одоогийн өртөг хэмнэлттэй (cost effective) бизнес ангилалын В43 чипсетийг В55 чипсет шинээр орлох бөгөөд улмаар ирэх оны эхний улиралд В65 чипсетээр солигдох юм. Үүнчлэн ирэх оны эхний улирал гэхэд одоогийн Q43-ийн оронд Q65 чипсет, Q57-ийн оронд Q67 шинээр гарч ирнэ. Зургаат цувралын дээрх гурван бизнес чипсет ч мөн шинэ LGA1166 суурьтай Sandy Bridge процессорт зориулагдаж байгаа бөгөөд хуучны PCI өргөтгөл слотын дэмжлэг хасагдалгүй хэвээр үлджээ.
Q67, Q65 чипсет 14 ширхэг USB 2.0 порт, B65 чипсет 12 USB 2.0 порт дэмжинэ. Мөн Q65, B65 чипсетүүд 5 ширхэг SATA 2.0, 1 ширхэг SATA 3.0 порт, Q67 чипсет 4 ширхэг SATA 2.0, 2 ширхэг SATA 3.0 порттой. Эдгээр чипсет бүгд х8 PCIe 2.0 график горимд ажиллахын зэрэгцээ бизнес зориулалттайн хувьд хоорондоо хамааралгүй хоёр дисплей зэрэг ажиллуулах (Dual Independent display) чадвартай. 
Үүний зэрэгцээ Intel компани эх хавтангийн савлагаа хайрцган дээрх Core i3, i5, i7 процессор дэмжлэгийг тус бүрчлэн тэмдэглэсэн логотипүүдийг нэгтгэн "Intel Core CPU" гэсэн ганц логотипээр орлуулах төлөвлөгөөтэй байна. Төлөвлөгөө энэ оны 3-р улирлаас хэрэгжиж эхэлнэ. Харин Core i7 Extreme дэмждэг эх хавтангийн хувьд Core i7 логотип хэвээр үлдэх болно. Дурдсан өөрчлөлт нь зөвхөн эх хавтангийн савлагаа хайрцганд хэрэглэгдэх бөгөөд дэсктоп болон ноүтбүүк компьютерт хамаарахгүй.

Stumble
Delicious
Technorati
Twitter
Facebook

0 Comments:

Post a Comment

 

UB N!ght Copyright © 2010 LKart Theme is Designed by Lasantha, Free Blogger Templates