Friday, October 29, 2010

Хатуу диск /Sata, Ata, IDE/EIDE/


 Хатуу диск (Англи хэл: hard disk, hard disk drive) нь компьютерт мэдээлэл хадгалах зориулалт бүхий төхөөрөмж юм. Зарим тохиолдолд HD, HDD гэсэн товчилсон нэрийг хэрэглэх нь байдаг. Хатуу диск нь мэдээлэлийг хадгалахдаа соронзон орныг ашигладаг.


Хатуу диск бол өгөгдөл, файл, мэдээллийг тогтмол, найдвартайгаар хадгалах гол төхөөрөмж юм. Зурган дээрээс хатуу диск дотор юу байдгийг олж харж болно. Үндсэн 4-н хэсэг байгаа юм. Эдгээр нь Пял таваг, Хүзүү бүхий толгой, Суурь, Толгой хөдөлгөгч болно.
Та компьютерийнхаа савыг онгойлгож харвал хатуу диск тавих тосгууруудыг олж харна. Тэнд таны үндсэн хатуу диск суурилагдан эх хавтантай ATA эсвэл SCSI кабелиар бас тэжээлийн кабельтай холбогдсон байдаг. Бусад хадгалах төхөөрөмжүүдээс ялгаатай нь хатуу дискэнд хэрэглэгч физик маягаар хандах аргагүй байдаг. Өөрөөр хэлбэл уян дискэнд уян диск хийх, CD-ROM-д диск хийдэг бол хатуу дискэнд ийм ойлголт байхгүй.




Western Digital WD400 3.5" хатуу дискийн дээд болон доод тал
Хатуу дискийг компьютерийн эх хавтантай холбох хэд хэдэн төрлийн интерфэйс байдаг. Одоогоор хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй интерфэйс бол IDE интерфэйс юм. Энэ төрлийн интерфэйс нь хямд үнээр олон жил өргөнөөр ашиглагдаж буй боловч хамгийн хурдан нь биш юм. Сүүлийн жилүүдэд SATA интерфэйс гэрийн компьютерийн зах зээлд түгээмэл болж байна. Энэ интерфэйс янз бүрийн хурд протокол бүхий хэд хэдэн дэд категориор өндөр хурдаад өгөгдөл солилцох бололцоог олгодог. Өндөр хүчин чадлийн програм ажиллаж буй биснесс зориулалтын серверт SCSI интерфэйсийг ихээхэн хэрэглэгддэг


ХАТУУ (ХАРД) ДИСК
Хатуу диск хөтлүүр (Hard Disk Drive) нь соронзон гадаргуутай, асар хурдан эргэгч цар (platter) дээр цахим кодчилсон өгөгдлийг хадгалдаг компютерийн цөм эд анги юм. Компютерийн бүхий л өгөгдөл мэдээллийг хадгалж байдаг агуулах гэсэн үг. Ерөнхийдөө гадаад, дотоод гэсэн 2 бүтэцтэй. Гадаад хэсэгт олон тооны чиптэй гадар хэсэг, дотор хэсэгт нэг буюу түүнээс дээш эргэлдэгч цар, түүнийг унших толгой байдаг. Энэ цар маш хурдан эргэж байдаг хурд нь 4500-7200 rpm буюу милисекундэд 4500-7200 удаа эргэлдэж байдаг. Хатуу дискний доторхийг задлаж болохгүй, учир нь тоос шороо орвол тухайн царын гадаргууг гэмтээж хатуу дискийг ажилгаагүй болгодог. Харин хатуу дискний дотоод хэсгийг эмнэлгийн мэс ажилбар хийдэг өрөөнөөс илүү цэвэрхэн орчинд угсарч битүүмжилдэг.
Хатуу диск эх хавтантай PATA (Parallel ATA, параллел холбоос, дээр үеийн хард ийм холбоостой байдаг) буюу SATA (Serial ATA) холбогчоор холбогддог, харин холбогч байдаг хэсэгт галын залгуур, мөн жамперны тохиргоо байдаг. АТА бую SАТА залгуурын хувьд
SATA залгуур 150МБ/с-300МБ/с өгөгдөл дамжуулдаг, харин параллел АТА 150 MБ/с дамжуулдаг юм. SАТА II, III зэрэг залгуур гарсан, технологи сайжраад, өгөгдөл дамжуулах хурд нь ихсээд байгаа гэж ойлгоно. Галын залгуур нь тэжээлийн блокноос салаалсан олон стандарт залгуур бий. Жампераар (холбоосын хавьд байх цөөн тооны шүдтэй үүрэнд байх сугарч авагддаг жижигхэн хар эд) уг хард дискийг ямар горимд ажиллах вэ гэдгийг тохируулдаг. MASTER буюу голлох диск болгон ажиллуулах уу, SLAVE буюу гол бус дагалдах дикс болгон ажиллуулах уу гэдгийг жамперыг сольж тохируулна. Энэ тохиргооны зураг хатуу дискэн дээр тэмдэглэгээтэй байдаг. SАТА хатуу дискийг эх хавтантай иймэрхүү маягаар холбоно. Параллел буюу PATA дискийг залгуураар мөн ийм маягаар холбоно, гэхдээ залгуур нь өөр илүү олон шүдтэй өргөн байдаг.
Хард дискний дотор нэг иймэрхүү байдаг.
Орчин үед хатуу дискний хэмжээ их ач холбогдолтой болсон. Одоогоор хамгийн том хард 7200 эргэлтийн хурдтай, 2ТБ(ТэрраБайт)= 2048ГБ(ГэгаБайт) байна. 2000ГБ гэдэг бол агуу том хэмжээ 600МБ хэмжээтэй 330 CиДи багтах хэмжээ гэж ойлгож болно, барагцаагаар. Ер нь хүнд хэдий хэмжээтэй хатуу диск хэрэгтэй вэ гэхээр ойр зуурын гэр орондоо ашигладаг компютерт 200ГБ дотор, харин арай хүнд програм ашигладаг, илүү их юм хадгалах шаардлагатай бол 200-700ГБ, видео монтаж, 3 хэмжээст программтай ажилладаг, лайтай тоглоом (Крайсис, Модерн Ворфэр, Фар Край 2, Ворлд ов Конфликт) тоглодог бол 700ГБ-1ТБ буюу тэрнээс дээш хатуу диск шаардагдана. Ер нь хатуу диск 250-400 орчим ГБ хэмжээтэй байхад хэвийн байдаг.
Компютерийн хатуу диск солихдоо залгуур нь таарч байвал хэмжээг нь томсгоно доо. Хурд нь 7200 байвал зүгээр шүү. Гэхдээ хатуу дискээ форматлана, биос тохиргоо хийнэ, үйлдлийн систем суулгана энэ тэрээ гээд их ажилтай. Харин миний түрүүний хэлснээр томоохон зайтай дискээ SLAVE MODE буюу хоёрдугаар хатуу диск болгон ашиглавал илүү үр дүнтэй байдаг. Учир нь үйлдлийн системээ жижгэвтэр хард дээрээ суулгаад харин хадгалах зүйл, тоглоом зэргээ хоёрдугаар хатуу дискэн дээрээ хуулна. Ингэвэл заавал үйлдлийн систем суулгах шаардлагагүй, үйлдлийн систем чинь ч хурдан ачаалдаг. Эсвэл томоохон ганц хатуу диск аваад Partition Magic, Manager зэрэг программаар хатуу дискээ хуваагаад (500 ГБ диск байлаа гэж үзвэл 100ГБ+400ГБ) C: багавтар дискэндээ үйлдлийн систем суулгаад (XP, Vista, Windows 7 үйлдллийн системийн СД бую ДВД ашиглан), харин том үлдсэн D: дээрээ тоглоом, ажил, зураг, дуу хөгжим зэргээ хадгалбал зүгээр байдаг. Харин таны үйлдлийн систем вирус, элдэв халдлагад өртөн ажиллахгүй болох эсвэл гацаад удаашраад байвал С дискээ форматлаад дахин шинээр үйлдлийн систем суулгана.

Холболтын интерфейс – IDE (ATA), Serial ATA (SATA), SCSI, Serial Attached SCSI (SAS) – төрлүүд хэрэглэгдэж байна. IDE, SATA нь энгийн компьютерүүдэд; SCSI, SAS нь сервер ба workstation компьютерүүдэд хэрэглэгдэж байна. IDE хатуу диск шахагдан гарч байгаа тул SATA-тайг сонгоорой
Багтаамж – Хатуу дискийн багтаамж их байх тусмаа олон мэдээлэл, ном, зураг, видео хадгалж болно. Зах зээл дээр 160GB, 250GB, 320GB, 400Gb, 500GB, 750GB, 1TB, 1.5TB, 2TB багтаамжтай хатуу дискүүд ашиглагдаж байна. Юу хадгалах гэж байгаагаас хамааран хатуу дискээ сонгох боломжтой. Үүнд:  Энгийн оффис хэрэглэгээ 160- 250GB, Интернет 250-320GB, Тоглоом 500GB, Дижитал хөгжим 750GB, Дүрс боловсруулалт 750GB-1ТB, Дижитал Видео 1.5TB-2TB
Эргэлтийн хурд – SATA дискийн эргэлтийн хурд минутад 5400, 7200, 10000 байна. 3.5” SATA дискийн хувьд 7200 стандарт болсон ба 10000 нь одоохондоо их үнэтэй байгаа. 10000 хурдтайг видео дүрстэй ажиллах зэрэг өндөр хурд шаардсан хэрэглээнд л ашиглах ба жирийн хэрэглэгчид 7200 хангалттай.
Кэш буффер санах ой – Хатуу диск нь процессортой харьцуулахад маш удаан төхөөрөмж тул уншсан мэдээллээ хурдтай кэш санах ойд буфферлэж CPU-тэй харьцдаг. Кэш буффер санах ой их байх тутам түүндээ их юм хадгалж процессортой хурдан харьцана. 2MB-32MB хүртэл байх ба их кэштэй хатуу диск илүү үнэтэй байдаг
Хатуу диск нь дугуй хатуу дискийг мэдээллийг хадгалахдаа хэрэглэдэг. Хадгалалтыг хийхэд тольтой адилхан дугуй диск нь цэвэрхэн толбогүй байх хэрэгтэй байдаг. Энэхүү дугуй диск нь төмрөн хайрцган дотор байдаг учир нь агаарын тоос тортог нь хатуу дискийг амархан гэмтээх аюултай байдаг. Хатуу диск хэрхэн мэдээллийг хадгала
хдаа
дугуй диск бүр дээр нарийн давхарга бүхий плёнк байрладаг. Хатуу диск дээр мэдээллийг хадгалах үйл явц нь кассетан дээр дуу хуулахтай ер нь ижилхэн. Мэдээллүүд нь 1 болон 0 гэсэн хэлбэртэй хадгалагддаг. Энэхүү хоёр оронтой тоо нь олон өөр байрлалтайгаар хадгалагдах нь өөр өөр шинж чанартай хадгалалтыг хийх жишээтэй. Энэ нь хатуу дискийн толгойн хэсэгт уншихад мэдээлэл гарч ирэн дэлгэцэн дээр уншигддаг.
Файлын систем

Файлын систем гэдэг нь хатуу диск нь мэдээллийг хэрхэн хадгалж байгаа зам гэж хэлж болно. Хамгийн нийтлэг байдаг файлын систем бол FAT16 байдаг бөгөөд ихэвчилэн хуучны компьютерууд дээр байдаг. Мөн FAT32 болон NTFS юм. FAT гэсэн нь File Allocation Table буюу монголчилбол Файл хувиарлалтын хүснэгт гэсэн үгийн товчлол юм. FAT болон NTFS нь хоёулаа давуу тал, дутагдалтай талтай байгаа. FAT16 нь маш хязгаарлагдмал файл систем бөгөөд мэдээллийг хадгалах арга зам нь үр дүнтэй байж чаддаггүй, файл болгон 32Kb группийн хэмжээг эзэлдэг. Энэ нь FAT16 системийн хамгийн бага хэмжээний зай байдаг байна. Мөн энэхүү файлын систем нь хамгийн дээд талдаа 2Гега-гийн хатуу дискийг хэрэглэдэг. FAT 32 нь группийн хэмжээг 4kb болгон асуудлыг шийдсэн ба энэ нь нилээдгүй их хэмжээ юм. Түүнчлэн хатуу дискийн хэмжээн үзүүлэлтийг 2 террабйаь болгон өргөжүүлсэн. NTFS нь ямар ч FAT файлын системтэй харицуулсан хамаагүй сайн үзүүлэлттэй байдаг. Жишээ нь гэхэд группийн хэмжээг 512bytes болгосон нь хатуу дискэн дээр дэмий зарцуулагдах зай бараг байхгүй гэсэн үг юм. NTFS нь мөн файлын алдагдалтын эсрэг аюулгүй байдлыг хангасан.

Хатуу дискийн хурдыг хэмжих нь:

Хатуу дискийн хурдыг хэмждэг нилээдгүй олон арга байдаг. Үндсэн хэмжих үзүүлэлт нь мэдээллийг дамжуулах дээд хурд, толгойн эргэх хурд, мөн мэдээлэл хайх хурд байдаг.

Мэдээллийг дамжуулах дээд хурд: Секундэд мэдээлэлийг дамжуулах дээд хурдны үзүүлэлт юм. Хатуу дискийн нийтлэг төрөл бол ATA форматтай ирдэг. АТА100 буюу секундэд 100 Мегабайтын мэдээлэлийг дамжуулдаг. Үүнтэй адил АТА66 диск нь секундэд 66 Мегабайтын мэдээлэлийг дамжуулах чадвартай байна гэх мэтчилэн үзүүлэлттэй байдаг.

Толгойн эргэх хурд: Энэ нь нөгөө хочр үзүүлэлтээ бодвол арай энгийн байдаг. Толгойн хурд хэдий чинээ хурдан байна дугуй дискэн дээр мэдээллийг төдий чинээ хурдан бичнэ гэсэн үг юм.

Мэдээлэл хайх хурд: Энэхүү үзүүлэлт нь дугуй дискэн дээрээс танд хэрэгтэй мэдээллийг олж хайж гаргах дундаж цагийн үзүүлэлт байх юм. Богино хугацаанд мэдээллийг гаргаж ирэх нь илүү сайн гүйцэтгэлийг үзүүлэх нь мэдээж юм.

Дискийн хуваалт:
Бүх төрлийн Windows нь диск хуваагчтай ирдэг. Ерөнхийдөө өдөр тутмын шинэ файл үүсгэх, хэрэглэгдэхгүй болсон файлыг устгах
,дискийн өөр өөр хэсэгт хадгалан хийх, түүний үйл ажиллагаа нь тус тусдаа байхаар тохируулагдахыг хуваалт гэнэ. Файлуудаа хуваан дискийн хуваалт хийх нь түүний үйл ажиллагааны хурдыг сайжруулдаг.
Холболтын төрлүүд:
Хатуу дискийн 3 үндсэн холболт байдаг. IDE (эсвэл ATA) SCSI болон Serial ATA нэр юм. Хамгийн нийтлэг байдаг нь IDE бөгөөд 80 эргэлттэй, хамгийн энгийн байдлаар эх хавтанд тань холбогддог. Энэ төрлийн холболттой хатуу дискийг буруу сонгож авна эсвэл эх хавтанд таарахгүй байна гэсэн ойлголт бараг байхгүй гэж болно. SCSI нь эх хавтанд суулгдахдаа нэмэлт хардверийг шаарддаг. Мэдээж энэ нь IDE-ийг бодвол хурдан боловч илүү үнэтэй байдаг. Сүүлд дурьдсан холболтыг төрөл болох Serial ATA нь шинэ төрөл бөгөөд паралель мэдээлэл дамжуулалтыг агуулдаг. Тиймээс хурдгы хувьд үнэхээр гайхалтай байдаг билээ.

ИНТЕРФЭЙС ОЙЛГОЛТ:
Интерфэйс бол тухайн 2 объект хоорондоо өгөгдөл эсвэл ямар нэгэн зүйлийг хэрхэн ойлголцож солилцох дамжуулах вэ гэдгийг шийддэг чухал ойлголт юм. Жишээ нь хэрэглэгч та компьютертайгаа програмын интерфэйсээр дамжуулан ойлголцдог юм шүү дээ. Програмууд хүнд ойлгомжтой цэс, товч, багажийн хавтан зэргээр тоноглогдоогүй бол та програмаа хэрхэн удирдах билээ. Түүн шиг техник хангамжууд ч өөрсдийн гэсэн интерфэйсүүдтэй. Компьютерийн интерфэйс нь хатуу диск, CD-ROM зэрэг хадгалах төхөөрөмжүүдтэй хэрхэн ойлголцож өгөгдлөө солилцох ойлголтыг бий болгоно.
Өнөөдрийн төвшинд компьютерийн шинжлэх ухаанд хэрэглэж байгаа болон хэрэглэж байсан интерфэйсийн гол төрлүүдтэй та одоо танилцах болно.
SCSI юу, IDE юу?
Энэ хоёр интерфэйсийн аль нь сайн болох талаар хэрэглэгчдийн дунд бөөн маргаан болдог. Гэвч аль аль нь сайн муу талтай юм. Танд ойлгомжтой төсөөлөл өгөх үүднээс 2 интерфэйсийн давуу талуудыг жагсааж бичье.
IDE/EIDE
  • Хаа л бол хаа байдаг хамгийн нийтлэг интерфэйс юм. SCSI нь IDE/EIDE-г бодвол хамаагүй үнэтэй технологи билээ.
  • IDE нь угсрах ажиллуулахад SCSI-г бодвол маш хялбархан
  • Таны компьютерийн эх хавтанд SCSI порт байгаа ч билүү үгүй ч билүү, хэрвээ байхгүй аваас нэмэлт карт, нэмэлт нөөц шаардлагатай.
SCSI
  • SCSI нь IDE/EIDE-г бодвол өргөтгөх боломжоор хамаагүй илүү. SCSI нь 7-15 хүртэл тооны төхөөрөмжийг нэг дор холбох боломжийг олгоно. Тэгвэл IDE/EIDE нь нэг сувагт ердөө л 2-хон ширхгийг холбох боломжтой шүү дээ. Жирийн PC-д үсрээд л 2 суваг байдаг. Тэгэхээр та хамгийн ихдээ 4 ширхэг IDE/EIDE хатуу дискийг холбох боломжтой юм. Харин SCSI дээр байдал өөр болохыг та ойлголоо.
  • Сүүлийн үед гарсан SCSI нь IDE/EIDE-г бодвол илүү хурдан болсон байна.
  • Ер нь сүүлийн үед хүчтэй компьютерууд энэ шийдлийг сонирхох болсон.
  • Маш том хэмжээтэй хатуу дискнүүд энэ интерфэйсийг ашиглах нь түгээмэл.
ATA, EIDE, IDE-ийн тухай
Яг өнөөдөр бол ATA интерфэйсийг маш их хэрэглэж байгаа юм. Энд дурдсан интерфэйсүүд нь хоорондоо нийлэмжтэй бөгөөд шинэ ATA драйвер нь хуучны ATA интерфэйс дээр дажгүй ажиллана гэсэн үг. Одоо ингээд ATA, IDE, EIDE интерфэйсүүдийн тухай нарийвчлан авч үзье.
ATA/ATA-1/IDE
ATA гэдэг нь AT Attachment гэсэн үгнүүдийн товчлол юм. Та бид ATA-1 эсвэл IDE гэсэн үгээр сайн мэддэг. 1994 оны 3-р сарын 12-нд ATA-г зөвшөөрөн хэрэглэж эхэлсэн гэдэг. Хамгийн анх Control Data корпораци, Western Digital, Compaq хөгжүүлсэн бөгөөд ATA-1 нь 8 бит, 16 битийн интерфэйс хэрэглэсэн юм. Энэ нь секундэд 8.3 MB дамжуулах хурдтай байсан ба PIO горим нь 0, 1, 2 байлаа. Харин өнөөдөр ATA/ATA-1 нь хэрэглээнээс гарсан гэж ойлгож болно.
ATA-2/EIDE/Хурдан ATA/Хурдан IDE/Ультра ATA
ATA-2 эсвэл EIDE гэсэн үгээр техник хангамж талын хүмүүс ярилцдаг юм. Зарим хүмүүс хурдан ATA, хурдан IDE ч гэх нь бий. 1996 онд ANSI байгууллага баталснаар хэрэглээнд нэвтэрчээ. ATA-2 нь шинэ 3 ба 4 гэсэн PIO горимыг санал болгосон ба секундэд 16.6 MB өгөгдөл дамжуулах хурдтай болсон юм. DMA горим нь 1 ба 2, LBA дэмждэг, 8.4 GB хүртэл хэмжээний багтаамжийг дэмжинэ. Өнөөдөр ATA-2 нь бас л хэрэглээнээс гарчээ. Учир нь захын хатуу дискний хэмжээ 8.4GB-аас их шүү дээ.
ATA-3/EIDE
ATA-3 бол 1997 онд ANSI-аас баталсан стандарт байлаа. S.M.A.R.T хэмээх хамгаалалтын шинэ боломжийг агуулсан байв.
ATA-4/ATAPI-4
ATA-4-ийг 1998 онд ANSI-аас баталлаа. Тэрээр ATAPI хэмээх пакет командын багцыг агуулсан байв. Түүнчлэн UDMA/33, ультра DMA/33 бас ультра ATA/33 гэх мэт ойлголтуудыг танилцуулав. Секундэд 33MB хүртэл хурдалж чадна.
ATA-5/ATAPI-5
2000 онд ANSI нь ATA-5-ийг баталчихлаа. Ультра-DMA/66-г дэмждэг, секундэд 66MB өгөгдөл дамжуулах хүчин чадалтай боллоо. 40 эсвэл 80 шүдтэй кабелийг илрүүлнэ.
ATA-6/ATAPI-6
Тэгвэл 2001 онд ANSI нь ATA-6-ийг батлав. Ультра-DMA/100-г дэмждэг, секундэд 100 MB дамжуулдаг болжээ.
ATA ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
3.5 инчийн хэмжээтэй та бидний хэрэглэдэг стандарт хатуу диск нь ихэнхдээ 40 шүд бүхий холболттой ATA интерфэйсийг ашигладаг. Гэсэн ч 2.5 инчийн хэмжээтэй 50 шүдтэй холболттой 2.5 инчийн хатуу диск, PCMCIA ашигласан 68 шүдтэй ATA интерфэйс гэж бий.
ATAPI
AT Attachment Packet Interface гэсэн үгийн товчлол болохыг та анзаарав уу? ATAPI нь ATA-ийн өргөтгөл бөгөөд CD-ROM мэтийн төхөөрөмжүүдийг ч дэмжинэ. ATA-4 гарахаас өмнө ATAPI нь ATA-аас тусдаа стандарт байсан юм.
SERIAL ATA (SATA)
2001 оны 8-р сард анх Serial ATA нь хэрэглээнд гарав. IBM маягийн компьютеруудад паралель ATA-г халж гарч ирсэн. Сериал ATA нь секундэд 1.5GB өгөгдөл дамжуулах хурдтай юм.
ИНТЕРФЭЙС:
Хатуу дискийг авахын өмнө хамгийн түрүүнд интерфэйсийг нь анхаарах хэрэгтэй. Хэрвээ интерфэйс нь таарахгүй бол таны компьютерт суухгүй юм. Гэвч Монголд бол IDE хэмээх энгийн интерфэйс л хаа сайгүй байдаг учир энэ ойлголтыг бараг ярьдаггүй юм.
IDE/EIDE
Хамгийн энгийн интерфэйс бөгөөд та бидний компьютерууд энэ л интерфэйстэй. Хамгийн ихдээ 4-н ширхэг хатуу диск нэг дор холбох боломжтой. Гэтэл энэ 4-ийн заримыг нь CD-ROM, DVD-ROM эзэлчихдэг шүү дээ.
SCSI
Мэргэжлийнхний дунд арай илүү түлхүү тархсан хэлбэр юм. Тэр тусмаа видео эвлүүлэг хийдэг эсвэл тусгай зориулалтын компьютерууд энэ интерфэйсийг их хэрэглэнэ. IDE-г бодвол илүү хурдан технологи юм. Харин угсрахад л жаахан төвөгтэй. SCSI карт байх шаардлагатай бөгөөд SCSI кабелиар хатуу дисктэйгээ холбоно.
Гадаад (UBS/Fire Wire/Паралель)
Гадаад байдлаар холбож болох хэд хэдэн төрөл бий. Тухайлбал USB маягаар холбодог хатуу дискийг сүүлийн үед хүмүүс их хэрэглэх болсон. Иймэрхүү хатуу дискнүүд нь ихэнхдээ өгөгдлийг хадгалах, зөөврийн байдлаар хэрэглэхэд ашиглагддаг. Гэхдээ гадаад хатуу диск нь удаан ажиллагаатай тул (өгөгдөл дамжуулах хурд удаан) таны хэрэгцээнд нийцээ ч билүү, үгүй ч билүү.
ХУРД:
Өгөгдөл дамжуулах хурд нь таны компьютер хир хурдтай ажиллахыг харуулахад нөлөөлнө. Мэдээж хурдтай л байвал сайн. Тэр тусмаа та том файлууд дээр боловсруулалт хийх шаардлагатай бол хамгийн хурдтайг нь сонгох ёстой. Фото зураг боловсруулах, видео монтаж хийх гэх мэт. Одоогийн байдлаар минутад 7.200 эргэлттэй гэсэн үзүүлэлт дундаж маягтай байна.
ATA, ATA/33, ATA/66, ATA/100
Хэдийгээр таных жирийн ATA буюу IDE боловч эдгээрийн аль нь вэ гэдгийг мэдээд авчхад илүүдэхгүй л байх. Та өмнө бичсэн хэсгээс аль нь сүүлийн үеийнх болохыг мэдсэн шүү дээ. Гэхдээ ATA/66 диск авлаа гэхэд таны компьютер ATA66 дэмждэг эсэхийг бас мэдэх хэрэгтэй.
ҮНЭ
< 5400 эргэлттэй IDE диск
50$-150$
> 7200 эргэлттэй IDE диск
100$-аас багагүй
SCSI диск
150$-аас багагүй


Stumble
Delicious
Technorati
Twitter
Facebook

0 Comments:

Post a Comment

 

UB N!ght Copyright © 2010 LKart Theme is Designed by Lasantha, Free Blogger Templates