Sid Meier's Civilization V тоглоом нь шатарчилсан төрлийн стратеги тоглоом бөгөөд Firaxis компани бүтээж үйлдвэрлэгчээр 2K Games гаргаж буй тоглоом юм.Тоглоомд та эртний үеээс авахуулаад ирээдүйн технологи өндөр хөгжсөн нийгэм хүртэл хөгжин тоглох боломжтой. Үүний тулд та технологи хөгжүүлэх, дипломат харилцаа тогтоох, эдийн засгийн хөгжил, төрийн болон цэргийн хүч зэргийг ашиглан ялалт байгуулж хөгжих болно.Тоглоом бүхэлдээ цоо шинэ график хөдөлгүүрээр бүтээгдсэн бөгөөд Civilization IV цувралд байсан ихэнх зүйлс өөрчлөгдөж зарим хасагдсан.Тоглоомд нийт 18 орны соёл иргэншил багтсан. Үүнд Араб, Америк, Египет, Англи, Орос, Япон, Перс, Энэтхэг, Грек гэх мэт орнууд орно.Сүлжээгээр холбогдон хоорондоо тоглох боломжтой.Үнэлгээ өмнөх цувралуудын адил маш сайн буюу 9,5/10 оноог авчээ.
Сivilization V тоглоомын танилцуулга видеонууд:
Видео #1: Трэйлер
Видео #2: Тоглолтын хэсгээс
Видео #3: Тоглолтын хэсгээс
==========================================================================
Сivilization V тоглоомын шаардлагатай систем:
Хамгийн багадаа
ҮС: Windows XP эсвэл Windows Vista SP1, Windows 7
Процессор: Intel Core 2 Duo 1.8Ghz түүнээс хурдан
Санах ой: 2GB
Хард дискний сул зай: 8GB сул зай
Видео карт: 128MB NVIDIA GeForce 7900, ATI Radeon 2600 эсвэл түүнээс сайн картууд
Pixel Shader 3.0 дэмждэг
Дууны карт: DirectX 9.0c зохицдог дууны карт
Бусад: Keyboard, Mouse,
4xDVD-ROM Drive
Сүлжээгээр тоглох боломжтой
Дундаж шаардах үзүүлэлт:
ҮС: Windows 2000/ XP(SP2)/Vista (Service Pack 1), Windows 7
Процессор: Intel Quad Core 1.8Ghz эсвэл Athlon X2 4200+
Санах ой: 4GB
Хард дискний сул зай: 8GB сул зай
Видео карт: 512MB NVIDIA GeForce 9800GT эсвэл Radeon 4800+ түүнээс сайн картууд.
Pixel Shader 3.0 боломжтой.
Дууны карт: DirectX 9 compatible Surround Sound Card
Бусад: Keyboard, Mouse
4xDVD-ROM Drive
Сүлжээгээр тоглох боломжгтой
0 Comments:
Post a Comment