Дэлгэц ба эрүүл мэнд:
- Дэлгэц дээр тоос шороо, хир буртаг, хурууны хээ огтхон ч байх ёсгүй. Нүдний шил зүүдэг хүмүүс шилээ байн байн арчаад тун цэвэр авч явдаг. Компьютерийн дэлгэц түүнтэй яг адил юм
- Мөн дэлгэцийн зөв байрлал хамгаас чухал. Дэлгэц танаас 350-600 мм-ийн зайтай байхаас гадна бага зэргийн налуу байж, нүдэнд бүхэлдээ шууд харагддаг байх ёстой. Дэлгэц налуу буюу гэдгэр байх нь хүзүү чилэхээс сэргийлнэ.
- Дэлгэцэндээ заавал филтер хийгээрэй. Компьютер дээр удаан суухад уруул ам хатан хуурайшиж, нүд аргаад эхэлдгийг та анзаарсан уу. Тэгвэл дэлгэцээс гарах хортой туяа тийм нөлөөг үзүүлдэг байна. Энэ бүх нөлөөг дэлгэц хамгаалагч буюу филтер өндөр хувиар бууруулдаг нь нэгэнт батлагдсан.
- Болж өгвөл компьютерийн хамгаалалттай нүдний шил зүүж байх хэрэгтэй.
- 20 минут тутамд нүдээ байнга амрааж, дэлгэц ширтэхгүй хэсэг завсарлаж байх хэрэгтэй.
- Хурц гэрлийн ойлт дэлгэц дээр тусаж, таны нүд рүү гялбахгүй байх дүрэмтэй. Дэлгэцийн чанх ард болон эгц урд нь цонх, буюу хурц гэрэл байхаас зайлсхий. Зайлшгүй тохиолдолд цонхны хөшиг, эсвэл дэлгэц хамгаалагч буюу филтер ашиглахаас өөр аргагүй.
Дэлгэц энэ бүх зарчмын дагуу байвал нүдэн дээр өндөр ачаалал ирэх нь харьцангуй багасна. Тэр хирээрээ нүд, толгой чилж өвдөх, улмаар нүдний хараа муудах аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Кейборд, маузнаас шалтгаалах эмгэг:
Кейборд, маузны эвгүй буруу байрлалаас хуруу, гарын үеийн эмгэг үүсдэг. Эдгээрийг хэрэглэхэд гар бугуйгаараа тахийх, хотойх ёсгүй. Буруу ашигласнаас болоод хуруу гараас гадна, мөр хүзүү хүртэл чилж өвддөг. Кейборд, маузаа ашиглахад хялбар, эвтэй байдлыг нь бодолцож хийц дизайн, хэмжээгээ тохируулан сонгож авах нь чухал. Кейбордонд байх нэмэлт хэсэг нь бугуйн тулгуур болж, гарыг бага эцээдэг. Мэдээж кейборд, маузын ариун цэвэр мөн л чухал. Яагаад гэхээр таны гар зөвхөн бугуйгаараа хөдөлж кейборд, маузыг удирддаг болохоор хурууны үзүүрээр хүрэхийн төдийд л үйлдлээ гүйцэтгэж чаддаг уян зөөлөн “дуулгавартай” байх ёстой. Өөрөөр хэлбэл танаас нэг их хүч шаардахгүй буюу таны гарт тун бага ачаалал бага ирэх ёстой гэсэн үг юм. Харин кейборд болон маузаа “дуулгавартай” байлгахын тулд тоос шороогүй, цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэй. Тоос шороо, бохирдол нь товчлууруудыг дарахад хүндрэлтэй, хатуу болгодог бол маузны гадна дотно тал хэт их бохирдсоноос чөлөөтэй “гүйж” чадахаа болино. Кейбордыг бодоход мауз нь нэг, хоёрхон хуруун дээр төвлөрч ажилладаг болохоор маузанд ихээхэн ач холбогдол өгөх хэрэгтэй. Иймд маузтай холбоотой хэдэн зөвлөгөө өгье.- Мауз ажиллах зай талбай хангалттай байх ёстой. Маузтай ажиллах таны гар ширээн дээр тохой хүртлээ тавигдаж байвал эвтэйхэн бөгөөд зөв байрлал юм.
- Маузны дэвсгэрийг зайлшгүй анхаарч, их цэвэр байлгах хэрэгтэй. Цэвэр байснаараа мауз чөлөөтэй гүйж, үүргээ сайн гүйцэтгэх болно.
- Гараа үе үе амраах ёстой. Мөр, гар, нурууны дээд хэсэг, хүзүү гээд бүгдэд ачаалал ирдэг учраас амарч биеийн чилээгээ гаргаж байх нь чухал.
- Хэрвээ та компьютер дээр байнга ажилладаг, туршлагатай хэрэглэгч бол хулганаа баруун зүүн гараараа солиод хэрэглэсэн ч болно.
- Кейбордын товчлууруудыг даруйхан судлаад, болж өгвөл маузтайгаа хослуулан зүүн гараараа кейбордоо зэрэг ашигладаг байх хэрэгтэй. Хэрэв гэнэт мауз асуудалд орвол кейборд л таныг аварна. Бүх програм, үйлдлийн системүүд кейбордын shortcut-уудтай байдаг.
Зөвлөгөө:
- Хоёр цаг болоод 15 минутын турш завсарлаж, идэвхтэй хөдөлгөөн хийж эргэн тойрноор алхал.
- Ажлаа дэг журамтай хий. Өөрөөр хэлбэл тасралтгүй кейборд ашиглаж юм бичихээс зайлсхий. Тухайлбал хэсэг бичээд, гараа амраангаа бичсэн текстээ мауз ашиглан дугаарлах, үсгийн том жижгийг томруулах гээд юу эсийг хийж болно шүү дээ.
- Хэрвээ ажил болоод ажлын орчин нөхцөл чинь л болж байвал хэсэг ажиллаад бага зэргийн амралт авч бай.
- Нүдний нулимс гоождог болохоос сэргийлж нүдээ үе үе цавчилж байхад гэмгүй.
- Таны нүд дэлгэцэд хэт ойр байж болохгүйг бүр маш сайн ойлгох ёстой. Бас дэлгэц харахдаа 10 минут тутамд нүдээ холдуулж бай.
- Аль болох цэх суу. Тэгвэл мөр болон хүзүүнд ачаалал ирэхгүй болж чилж өвдөхөөс сэргийлнэ.
- Толгойгоо хоёр тийш зөөлөн эргүүлэх дасгалыг 10 минутын турш хийж байж үр дүнтэй болно.
- Мөрөө хойш, урагш чангалан гэдийлгэж, хотойлгоод дараа сулла.
- Гараа хамаг чадлаараа атгаад 5 хүртэл тоол. Тэгээд сулла. Үүнийг дахин давтан хэдэн удаа хийх хэрэгтэй.
- Өөр бага сага мэддэг дасгалуудаа хийж бай. Хөдөлгөөн хэзээ ч илүүдэхгүй гэдэг биз дээ.
Хийх Дасгалууд:
- Толгойгоо хоёр тийш болгож, аль болох чихээ мөрөндөө хүргэхийг хичээгээрэй.
- Эрүүгээ чангалан гүнзгий амьсгаа аван 5 секунд бол. Тэгээд биеэ сулла.
- Босож зогсоод хийгээрэй. Нуруугаараа гэдэргээ бага зэрэг зөөлнөөр хотойлго. Нуруундаа мөн иллэг хийгээрэй.
- Эхлээд нүүрээ тааз руу харуул. Тэгээд гараараа нүүрээ ил. Илэхдээ толгойн ар дагз руу чиглүүлэн илээрэй.
- Хоёр гараа толгой дээр нийлүүлэн бариад хойш нь сунгаж татна. Тохой, гар шулуун байна.
- Хоёр гараа ташааны ард гаргаж бариад хойш нь сунгаж татна. Энэ нь хөнгөн сунгалтын дасгал ба тохой шулуун байх ёстой.
- Хурууны үзүүрүүдээ зөөлнөөр хөдөлгөж, гараа бугуйгаар нь эргүүлнэ.
Нүдээ хамгаалах тухай:
Нүдээ хамгаалах 5-н зөвлөгөө:
1. Тогтмол хараагаа шалгуулж байх.Хэрвээ таны холын хараа 4-с илүү бол шил бүр нүдний эмчид хараагаа шалгуулах нь зүйтэй юм.
2. Архаг өвчтэй болохоос сэргийлэх.Үүнд: чихрийн шижин өвчин болон артерын даралт ихдэх.Эдгээр өвчний улмаас хараа тань мууддаг байна.
3. Доорх гэнэтийн шинж тэмдэг илэрч буй эсэхийг хянах.Нэг нүд харах чадвараа алдах,гэрлийг ихээр гялбуулж харах ба хурц гэрэлд нүд өвдөх гэх мэт.
4. Хэт ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх.
5. Хоол хүнсэндээ А витаминг ихээр хэрэглэх. Үүнд: лууван, помидор, жүрж, тарвас зэрэгчлэн орно.
Харааны чадвараа сайжруулах 5 арга:
1. Ямар нэг хөдөлгөөнтэй зүйлийн хөдөлгөөнийг толгойгоо хөдөлгөн дагуулж харах.
2. Шагай шүүрэх, няслах зэрэг нүдний ажиллагаа шаардсан тоглоомыг тоглох.
3. Хол ойр байгаа зүйлийг ажиглан шинжих.
4. Нүдээ дээш доош эргүүлэн дасгал хийх
5. Нүдээ зөөлөн аниад аниастай чигээрээ 4 зүгт эргүүлэн хянах.
Нүдэнд зориулсан дасгалууд:
Нүдний дасгал:
Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтаж хийнэ. Тус бүрийг 10 удаа хийснээрээ нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.
Хараа сайжруулах цогц дасгалууд:
Компьютерийн өмнө урд удаан суух нь хүний нүдний хараа муудах нэг шалтгаан болдог. Иймд нүдээ хамгаалж, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой зөв шийдэл болно. Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгоод хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Дасгал хийхэд ердөө таван минут л хангалттай
Хараа сайжруулах:
Нүдийг баруун, зүүн, дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивчина. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна.
Дараа нь
нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих. Цонхон дээр жижиг зураас эсвэл жижигхэн цаас нааж харах гэх мэт хамгийн ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа зүйлс, уул гэх мэт рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.
Холын хараа муудахаас сэргийлэх:
Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо амьсгаагаа аваад дараа урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана. Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ. Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана. Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэл-дүүлнэ. Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг харна. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харсан хэвээрээ гараа буулгаж амьсгаагаа гаргана. Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн.
Нүд ядарсан үед хийх:
Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, толгойныхоо булчингуудыг чангалж 2-3 секунд бариад нүдээ нээнэ. Таван удаа давтана. Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт. Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа дараалан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.
Нүдний массаж:
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнөөр иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана.

0 Comments:
Post a Comment